Terms of Use.
Үйлчилгээний нөхцөл
“PEP PLUS ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭ”
Тодорхойлолт: "PEP PLUS лояалти хөтөлбөр" гэдэг нь “PepsiCO”-гийн албан ёсны онцгой эрхт монгол дахь савлан үйлдвэрлэгч Жи эн Бевережис ХХК үнэнч хэрэглэгчээ урамшуулах зорилгоор хэрэгжүүлж буй ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨР юм.
"Хэрэглэгч" гэж " PEP PLUS " хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн болон үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчийн гэрээг хүлээн зөвшөөрч аппликейшнд бүртгүүлсэн иргэнийг хэлнэ.
САНАМЖ: "Хэрэглэгч" гэж "PEP PLUS"-ыг хүлээн авсан болон үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчийн гэрээг хүлээн зөвшөөрч аппликейшн бүртгүүлсэн иргэнийг хэлнэ.
Гэрээний хувилбар: 0.1 /2024.12.01/
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. PEPSI PLUS цуглуулах, зарцуулах эрхийн талаар
1.1 " PEP PLUS лояалти хөтөлбөр"-ийн PEP PLUS аппликейшн болон www.pepsi.mn вэб сайт, "PEP PLUS" аппликейшн нь Жи Эн Бевережис" ХХК -ийн өмч бөгөөд "Хэрэглэгч" нь " PEPSI PLUS"-ын эзэмшигч байна.
1.2 " PEP PLUS " худалдан авах болон PEP PLUS аппликейшнээр нэвтрэн үйлчилгээний нөхцөл, хэрэглэгчийн гэрээтэй уншиж танилцан хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулсанд тооцно.
1.3 Хэрэглэгч лояалти хөтөлбөрт PEP PLUS оноо хэрэглэхдээ доорх аргуудаар PEP PLUS оноо цуглуулах, зарцуулах боломжтой байна.
1.3.1 Pepsi.mn вебсайт
1.3.2 PEP PLUS аппликейшн
1.4 Хэрэглэгч PEP PLUS аппликейшнд нэвтэрснээр PEP PLUS оноогоо цуглуулах, зарцуулах, гүйлгээний түүхээ харах, үлдэгдэл оноогоо шалгах, урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой болно.
1.5 Хэрэглэгч PEP PLUS оноогоо цуглуулах, зарцуулахдаа пин код ашиглана. Пин код нь 4 оронтой тоо байна. PEP PLUS аппликейшнд бүртгүүлэх тохиолдолд хэрэглэгч өөрийн хүссэн пин кодоо үүсгэнэ.
1.6 Хэрэглэгч худалдан авалт хийх үедээ 1 PEP PLUS оноо = 1 төгрөг зарчмаар PEP PLUS оноогоо зарцуулан, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнгийн 100% хүртэлх дүнд хөнгөлөлт эдлэх боломжтой.
2. Хэрэглэгчийн мэдээлэл:
2.1 PEP PLUS аппликейшнд бүртгүүлэхэд таны дараах хувийн мэдээллүүд шаардлагатай. Үүнд: Овог, нэр, регистрийн дугаар болон гэрийн хаяг
2.2 " PEP PLUS лояалти хөтөлбөр"- үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэлт хийх, урамшуулал санал болгох зорилгоор бид таны хувийн мэдээллийг PEP PLUS -н данс эзэмшигч байх хугацаанд цуглуулах, боловсруулах, ашиглах хамтрагч дамжуулж болно.
2.3 PEP PLUS -н данс эзэмшигч байх эрхээ PEP PLUS -н лавлах төвд холбогдон цуцлуулах боломжтой.
2.4 Бид таны хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
2.5 Гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагаас албан ёсоор шаардсан тохиолдолд таны мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөнгөлөлт, урамшууллын түүхийн талаарх мэдээллийг өгөх болно.
3. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалтай холбоотой үүрэг:
3.1 Жи Эн Бевережис" ХХК нь лояалти системийн аюулгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн нууцлалыг хамгаалах бүх талын арга хэмжээг авч ажиллана.
3.2 Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ба хангаагүйн улмаас үүсэх эрсдэлийг Жи Эн Бевережис" ХХК ХХК хариуцахгүй.
3.3 Хэрэглэгч гүйлгээний пин кодоо бусдад алдахгүй байх, дамжуулахгүй байх үүрэгтэй.
3.4 Хэрэглэгч бүртгүүлсэн утасны дугаараа ашиглахаа больсон эсвэл эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тохиолдолд PEP PLUS аппликейшнд өөрийн эрхээр нэвтрэн бүртгэлтэй утасны дугаарын мэдээллээ шинэчлэх үүрэгтэй.
3.5 Хэрэглэгч PEP PLUS бүртгэлээ бусдад ашиглуулахгүй, дамжуулахгүй байх үүрэгтэй.
3.6 Хэрэглэгч PEP PLUS нэвтрэх пин мартсан эсвэл гар утсаа бусдад алдан PEP PLUS аппликейшн руу хандах боломжгүй болсон тохиолдолд 7575 0000 лавлах төвд холбогдон PEP PLUS оноогоо зарцуулах эрхийг түр хаалган бусдад зүй бусаар ашиглуулахаас сэргийлэх үүрэгтэй.
4. Баталгаа өгөхгүй зүйлс:
4.1 Хэрэглэгчийн бүртгүүлсэн мэдээллийн үнэн зөв байдал.
5. Хэрэглэгчид хориглох зүйл:
5.1 PEP PLUS зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах ёстой ба бусдад дамжуулан худалдах, бусдад хэрэглүүлж мөнгө авах зэрэг үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл хийхийг хориглоно.
"Жи Эн Бевережис" ХХК Хан-Уул, 3-хороо, Чингисийн өргөн чөлөө-14, Пепси төв байр \17060\ Монгол Улс ГОМДОЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ: И-мэйл: hello@pepsi.mn Утас: 7575 0000, 8982 9933 PEP PLUS аппликейшн: Гомдол санал илгээх хэсэг " PEP PLUS ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨР”-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭГ УНШИЖ ТАНИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА.
Comments
Post a Comment